“ITM- МОНГОЛИА-2024” ҮЗЭСГЭЛЭН “ҮНДЭСНИЙ СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“ITM- МОНГОЛИА-2024” ҮЗЭСГЭЛЭН “ҮНДЭСНИЙ СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

🛎 Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт, танилцуулгыг олон нийтэд хүргэх зорилготой “ITM- Монголиа-2024” уламжлалт үзэсгэлэн 25 дахь жилдээ 2024 оны 10 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдах гэж байна.

🛎 ITM (International Travel Mart) үзэсгэлэнд 20 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын гэх мэт 250 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна. Мөн гадаад улс орнуудаас ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс, БНТУ, БНХАУ, БНСУ -ын аялал жуулчлалын байгууллагууд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах бөгөөд түнш аймгаар Завхан аймаг ажиллаж байна.

Мөн үзэсгэлэнгийн хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн чөлөөт уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулагддаг.

🛎 Энэ хүрээнд 10-р сарын 25-ны өдрийн 14.00-17.00 цагт шинэ мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга “TOURISM TIME” арга хэмжээ зохион байгуулагдана.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд 2024 оны 10 сарын байдлаар Монгол улс 704 992 жуулчин хүлээн аваад байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй хувиар өссөн үзүүлэлттэй байна.