• Mon. Oct 7th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги бөгөөд үүнд нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч, биомассын эрчим хүч, далайн татралт, түрэлтийн эрчим хүч, газрын гүний дулааны эрчим багтдаг.

ByAdministrator

Aug 12, 2024

Сэргээгдэх эрчим хүчийг сонгосноор:

☀️ Сэргээгдэх эрчим хүч нь нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй тул агаарын бохирдлыг бууруулахад тусална. Энэ нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

☀️ Сэргээгдэх эрчим хүчийг сонгосноор бидний эрчим хүчний хэрэглээг илүү тогтвортой, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай болгох боломжтой юм

☀️CO 2 –

Өвөл өдөр тутамдаа учирдаг агаар мандал дах хорт нүүрсхүчлийн хийг бууруулдаг бөгөөд эрүүл ногоон орчныг бүрэн дэмждэг.

☀️ ХЭМНЭЛТ

Нарны зайн хураагуурыг ашиглах нь анх удаа суурилуулахад их төлбөртэй юм шиг санагдах боловч урт хугацаандаа цахилгаанд төлж буй төлбөртэй харьцуулахад эдийн засгийн хувьд харьцангуй хэмнэлттэй байдаг.

☀️ ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Нарны зайн хураагуурыг ашигласнаар та зөвхөн төвийн цахилгаан станцаас хараат бус болох бөгөөд гэнэтийн доголдлоос үүдэж болох эрсдэлүүдээс та өөрийгөө болон гэр бүлээ 100% хамгаалж чадна.