Солонгос хэлтэй хөтчийн мэргэшүүлэх сургалт болно.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас солонгос хэлтэй хөтөч-тайлбарлагчдийг мэргэшүүлэх сургалтыг 2014 оны 02 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд ажлын бус цагаар зохион байгуулах гэж байна. Манай улсад жил бүр БНСУ болон БНАСАУ-аас 40 гаруй мянган жуулчид хүрэлцэн ирдэг ба аялал жуулчлалын байгууллагуудаас солонгос хэлтэй хөтчүүдийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах хүсэлтийг 2013 онд тавьсаны дагуу тус газраас уг сургалтыг зохион байгуулж байгаа юм. Хичээлийг солонгос багш солонгос хэл дээр явуулна. Үнэ төлбөргүй явагдах уг сургалтад хөтөч-тайлбарлагч, орчуулагчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.