Улаанбаатарын өвлийн наадам амжилттай болж өнгөрлөө.

Улаанбаатарын өвлийн наадам амжилттай болж өнгөрлөө.

Нийслэлийн иргэд, жуулчдад зориулсан “Улаанбаатарын өвөл-2014” арга хэмжээ 02 дугаар сарын 02 буюу Шинийн гуравны өдөр Туул гол дээр болж өнгөрлөө. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Аялал жуулчлалын газраас санаачлан анх удаагаа зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны тэмцээн, тэшүүрийн болон уран гулгалтын үзүүлбэр, өвлийн дугуйн аялал, нохойтой чарганы уралдаан, Улаанбаатар чуулга, Хөсөгтөн, Жонон хамтлагийн тоглолт, Торно салоны загварын үзүүлбэр, бартендерийн үзүүлэх тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд явагдлаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид халуун хоол, ундаагаар үйлчилж тэшүүр, чарга, өвлийн дугуйны түрээсийн үйлчилгээ гарсан нь олны талархлыг хүлээж байв.

Эртнээс нааш Монголчууд шинийн гуравны билэгт сайн өдөр мөсөн шагай харваж тэр жилийнхээ аз хийморийг шинждэг уламжлалыг сэргээсэн, шинэлэг байдлаар зохиогдсон уг арга хэмжээ хэдий анх удаагаа зохиогдож байгаа ч гадаад, дотоодын иргэд ялангуяа манай улсад суугаа олон улсын болон дипломат байгууллагынхан олонхи нь ирсэн.

Дэлхийн олон хотууд өөр өөрсдийн онцлог, давуу талаа гаргасан аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулж жуулчдыг татдаг, нийслэл хот өөрийн гэсэн өвлийн аялал жуулчлалын эвенттэй болж байна, цаашид үүнийгээ өргөжүүлэн бүс нутагтаа алдартай аялал жуулчлалын арга хэмжээ болгох хэрэгтэй гэж ирсэн жуулчид, зочид зөвлөж байлаа.DSC_1834