• Sun. Nov 3rd, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

Winter festival banner

Улаанбаатарын өвлийн наадам болно.

Дэлхийн олон хотууд өөр өөрсдийн онцлог, давуу талаа гаргасан аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг зохион байгуулж жуулчдыг татдаг. Японы Саппоро, БНХАУ-ын Харбин зэрэг өвлийн хотууд цас, мөсний баяраараа дэлхийд алдартай. Тэгвэл Улаанбаатар хот өөрийн гэсэн өвлийн наадмыг анх удаа зохион байгуулах гэж байна.
Эртнээс нааш Монголчууд шинийн гуравны билэгт сайн өдөр мөсөн шагай харваж тэр жилийнхээ аз хийморийг шинждэг уламжлалтай. Тус арга хэмжээ нь мартагдах шахаад буй уламжлалыг сэргээж мөсөн шагай, урианхай харвааг дэлгэрүүлэх мөн шинэ тутам хөгжиж буй нохойтой чарга, өвлийн дугуйн спортыг сурталчлах, улмаар өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Улаанбаатарын өвлийн наадмын үеэр тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн мэргэжлийн тамирчдын болон сонирхогчдын тэмцээн, нохойтой чарганы уралдаан, мөсөн сурын харваа, өвлийн дугуйн аялал, бартендерийн үзүүлбэр болон урлагийн тоглолт болно.
Нийслэлийн иргэд, жуулчдад зориулсан “Улаанбаатарын өвлийн наадам” 02 дугаар сарын 02 буюу Шинийн гуравны өдөр 11.00-16.30 цагийн хооронд Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр болно. Зайсангийн гүүрээр гарч тусгайлан байрлуулсан тэмдгийн дагуу явсаар арга хэмжээ болох газарт хүрнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 7010-8687, 7012-8687, 99192954 /Англи хэлээр мэдээлэл авах бол/, 88116286 дугаарын утсаар авна уу.
Жич: Нохойтой чаргаар аялах, өвлийн дугуй болон тэшүүр түрээслэх зэрэг нь төлбөрт үйлчилгээ болно.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

You missed