Нийслэлийн Засаг даргын Замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах талаар авах түр арга хэмжээний тухай захирамж гарсан.
Энэ хүрээнд наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 14-н хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.
Тэгвэл тус захирамжинд зааснаар “Aвто замын засвар, хот тохижилт, шугам сулжээ, зөөврийн ус хангамж, жуулчин тээврийн үйлчилгээ, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, сургууль, цэцэрлэгийн хүүхэд болон ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон хойшлуулашгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэ зохицуулалт хамаарахгүй” байхаар заажээ.