🏃🏻🏃🏻‍♀️Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран 2023 оны 8 дугаар сарын 25 – аас 27-ны өдрүүдэд “Улаанбаатар явган алхалтын фестиваль 2023” арга хэмжээг зохион байгуулж байна.

🏃🏻🏃🏻‍♀️Фестивальд оролцохоор АНУ, Тайвань, Чех, Хятад, Орос, Австрали, Казахстан, Япон, Солонгос зэрэг улсын 150 орчим явган алхагчид хүрэлцэн ирж байгаа бол Монгол улсаас 200 гаруй явган алхагчид оролцож байна.

🏃🏻🏃🏻‍♀️Оролцогчид:

• 8-р сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэг, Хонхор тосгон, Богд хан уул, “Монгол оллэ” 1-р маршрут,

• 8-р сарын 26-ны өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмөрийн ам, “Монгол оллэ” 3-р маршрут

• 8-р сарын 27-ны өдөр, Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ” 2-р маршрутаар тус тус алхана.

🏃🏻🏃🏻‍♀️Явган алхагчид гэр бүл, найз нөхөд, хамт олноороо тус фестивальд оролцохоор нэгдэж байгаа бөгөөд байгалийн сайхныг тольдож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, олон орны хүмүүстэй танилцаж, монголынхоо өв соёлыг сурталчилж, нөхөрлөлийн хүрээгээ тэлэх сайхан боломжтой юм.

Ulaanbaatar Walking Festival

Монголын Явган Алхалтын Холбоо / Mongolian Walking Association Group

Монгол Оллэ/Mongol Olle/몽골올레