Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт Монгол улсын иргэн нь “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй…” гэж заасан бөгөөд Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нээлттэй, ил тод, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээллийг хайлт хийх боломжтойгоор цахим хэлбэрээр shilen.gov.mn цахим системд байршуулсантай танилцана уу. Цахим хөгжил, харилцаа холбооны яам |