✅ Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травел экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 2023 оны 05 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Мишээл экспо төвд 9 дэх жилдээ зохион байгуулж байна.

✅Энэ үеэр иргэд, аялагч та бухан дотооддоо болон гадаад улс руу мэргэжлийн байгууллагаар дамжуулан аялла төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголт хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжтой.

✅ Үзэсгэлэнд Монгол улсын 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон гадаад дотоодын аялал жуулчлалын тур оператор компаниуд нийтдээ 180 орчим байгууллага, аж ахуй нэгж оролцож, байна. Мөн БНХАУ-ын ӨМӨ3О-ны Хөх хот, Манжуур хот, ОХУ-ЫН Буриад улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгож, оролцож байна.

✅ Тус үзэсгэлэнгээс

1. Дотоодын аялагч, амрагч нарт зориулсан аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь үйлчилгээний талаарх мэдээлэл

2. Гадаад улс руу аялагчдад зориулсан хилийн чанадад аялах хөтөлбөр, аяллын зөвлөгөө мэдээллийг өгч, гадаад орнуудын аялал жуулчлалын газрууд, элчин сайдын яамд, соёлын төвүүд тухайн улсынхаа соёл урлаг, аялал жуулчлалыг сурталчлах

3. Дотоодын аялагчдад зориулсан аяллын даатгал, түрээс, зуучлал, тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн танилцуулга,

4. Аяллын клубүүд аяллын бэлтгэлийг хэрхэн хангах, гэрэл зураг авах, байгальд ээлтэй аялах, зэрэг сэдвүүдээр сонирхолтой яриа танилцуулга хийнэ.

✅ Улаанбаатар үзэсгэлэн 2015 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж ирсэн бөгөөд “Бүх нийтийн аяллын боловсролыг дээшлүүлж, зөв аялья” уриан доор зохион байгуулагдаж байна