“Жуулчин төгөл”-д 8 төрлийн 100 гаруй мод тарилаа

“Жуулчин төгөл”-д 8 төрлийн 100 гаруй мод тарилаа

Монгол Улсын Засгийн Газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор өнгөрсөн ням гарагт Монгол – Солонгос аялал жуулчлалын форум, уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

🏡 2023 оны 5-р сарын 9 буюу өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан бий болгосон “Жуулчин төгөл”-д форумын оролцогч “KTAC” БНСУ-ын жижиг дунд аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагын төлөөлөгчид, Монголын солонгос зах зээлийн тур операторын холбоо, Налайх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн албатай хамтран олон 8 төрлийн 100 гаруй мод тарилаа.