Гадаадын иргэн, харьяатын газар виз, оршин суух зөвшөөрлийн 12 төрлийн үйлчилгээг цахимжуулсан бөгөөд эдгээр цахим үйлчилгээний хүсэлтүүд шийдвэрлэлтийн ямар шатанд явааг хянах боломжтой. Тодруулбал, Гадаадын иргэний уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлтийн шийдвэрлэлтийн явц буюу төлвийг цахим үйлчилгээний eimmigration.mn системд өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтэрч харах боломжтой бөгөөд хүсэлт илгээгдсэн бол “Хүсэлт илгээсэн”, хүсэлтийг хүлээн авч хянаж байгаа тохиолдол “Шалгаж байна”, хүсэлтийг бүрэн шийдвэрлэсэн бол “Олгогдсон” зэргээр төлөвүүд харагдах юм.
Гадаадын иргэн, харьяатын газар / Immigration Agency Of Mongolia