Монгол-Солонгосын аялал жуулчлалын тур операторуудын форум боллоо

Монгол-Солонгосын аялал жуулчлалын тур операторуудын форум боллоо

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлах, Монголд оронд зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор олон улсын форум хэлэлцүүлэг, соёл, урлаг, тэмдэглэлт арга хэмжээг тогтмол зохион байгуулж хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

Энэ удаагийн Монгол-Солонгосын аялал жуулчлалын тур операторуудын форумд БНСУ-аас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг нийт 90 орчим компани, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 100 тур оператор компаниудын төлөөлөл оролцож байна. #welcometomongolia🇲🇳