“ТАЛЫН САЛХИ” ОЛОН УЛСЫН МОТО ФЕСТИВАЛЬД БНХАУ-ААС 80 МОТО СПОРТ СОНИРХОГЧ ИРЖ ОРОЛЦОНО

🏍 Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, хэлтсийн дарга В.Батчимэг “Чингис МС” клубийн дэд ерөнхийлөгч Б.Анхбаяр нар “Талын салхи” олон улсын мото фестивалийг хүрээнд “Эрээн хот -Хятадын олон улсын аялал жуулчлал” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

🏍 Уулзалтаар мото фестивальд БНХАУ-аас мото тамирчдыг зохион байгуулалттайгаар оролцуулах, цаашид тус газраас зохион байгуулж буй олон улсын шинж чанартай эвент арга хэмжээнүүдийн үеэр групп мото аяллыг зохион байгуулах зэрэг асуудлаар ярилцлаа.

TAGS

Comments are closed