2023 оны 5-р сарын 30-ны өдрөөс эхлэн АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамж 160 ам.доллароос 185 ам.доллар болж нэмэгдэж байгааг мэдэгдье. Харин өргөдөл дээр тулгуурласан (H, L, O, P, Q, болон R) визийн хураамж 190 ам.доллароос 205 ам.доллар болж нэмэгдлээ. Түүнчлэн, Е визийн мэдүүлгийн хураамж 205 ам.доллароос 315 ам.доллар болж тус тус нэмэгдэж байна. Та виз мэдүүлэхээс өмнө эдгээр өөрчлөлтийг анхаарна уу.

Энэ өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө визийн хураамжаа аль хэдийн төлсөн бөгөөд хүчинтэй хугацаа нь дуусаагүй төлбөрийн баримттай виз мэдүүлэгчид ярилцлагын цаг товлохын тулд нэмэлт хураамж төлөх шаардлагагүй.

Ярилцлагад орсон бөгөөд визийн мэдүүлэг нь хянан шалгагдаж буй виз мэдүүлэгчид нэмэлт хураамж мөн төлөх шаардлагагүй.

Элчин сайдын яам нь олон улсын зорчигчдыг АНУ-д аялах боломжоор хангахын тулд визийн үйлчилгээгээ сайжруулахыг байнга эрмэлздэг ба виз мэдүүлэх хураамжийг тухайн үйлчилгээг үзүүлэх зардалд үндэслэн тооцдог.

Виз хэрхэн мэдүүлэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудаснаас харна уу: https://ustraveldocs.com/mn/index.html.

Хэрэв танд нэмэлт асуулт байвал харилцагчийн үйлчилгээний төвтэй дараах холбоосоор холбогдоно уу: https://ustraveldocs.com/mn/mn-main-contactus.asp.

Effective May 30, 2023, the application fee for U.S. visitor visas and other non-petition-based, non-immigrant visas will increase from $160 to $185. Petition-based (H, L, O, P, Q, and R) visa fees will increase from $190 to $205. E visa application fees will increase from $205 to $315. Please take note of these changes before submitting an application.

Applicants who have already paid the application fee prior to the date this change goes into effect and have a valid, non-expired receipt will not have to pay any additional application fees to make an appointment.

Applicants who have already been interviewed and are under administrative processing will not have to pay any additional application fees.

The U.S. Embassy is committed to providing efficient visa processing services to ensure international visitors can travel to the United States. The visa application fees are calculated based on the cost of providing this service.

For more information on how to apply for a visa, please visit: https://ustraveldocs.com/mn/index.html.