АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООДЫН МЕНЕЖМЕНТИЙН БАГУУДАД АЖЛЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙВ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООДЫН МЕНЕЖМЕНТИЙН БАГУУДАД АЖЛЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛАХ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙВ

✅”Монголд зочлох жил – 2023-2025” арга хэмжээний хүрээнд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Ази, Европын зах зээл болон орон нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд салбарын бодлого, хоорондын уялдаа холбоог сайжруулах, ойлголцлын зөрүүг арилгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай онол, практикт суурилсан сургалт зохион байгуулав.

✅ Мөн Хаврын УИХ-ын Нэгдсэн чуулганаар Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ХУУЛЬ хэлэлцүүлэх гэж байгаатай холбогдуулан БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өгч, асуултад хариуллаа.

✅Өнөөдрийн арга хэмжээнд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон 11 аймгийн БОАЖГ, салбарын 40 гаруй төлөөлөл оролцов.