♻️ Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 2023 оны 05 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Мишээл экспо төвд 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

♻️ Энэ үеэр иргэд, аялагч та бүхэн дотооддоо болон гадаад улс руу мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжтой.

♻️ Тус үзэсгэлэн нь анх удаа олон улсын шинж чанартайгаар зохион байгуулагдах байгаа бөгөөд Цайны замын олон улсын аялал жуулчлалын гишүүн байгууллагуудын санал солилцох уулзалтууд болохоороо онцлог юм. Уулзалтад ОХУ, БНХАУ –ын гишүүн хотуудын аялал жуулчлал хариуцсан байгууллагуудын төлөөлөл оролцож, гурван орны аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцоно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо / Ulaanbaatar Tourism Association