Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-д хийж буй албан томилолтын хүрээнд тус улсын Соёл спорт, аялал жуулчлалын Сайдтай уулзав.
БНСУ-аас цар тахлын 3 жилийн туршид үргэлжилсэн аялал жуулчлалын салбарын хүндрэлүүдийг даван туулахын тулд хичээнгүйлэн ажиллаж олон төсөл хөтөлбөр, чуулга уулзалт фестивалиудыг зохион байгуулж байгааг онцлоод 7 дугаар сард НҮБ-ын худалдааны гишүүн орнуудын сонгуульт ажилд дэмжиж ажиллахыг хүслээ.
Энэ нь хоёр орны цаашдын эдийн засаг худалдаа аялал жуулчлалын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд өндөр ач холбогдолтой. Монгол иргэдийн визний нөхцөл болон эмчилгээний зориулалтаар ирж буй иргэдийн визийг илүү уян хатан олгох, Солонгос орноор аялах нөхцлийг бүрдүүлэх дээр хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Монгол Улсын зүгээс өндөр хэмжээний чуулга уулзалтад урьж оролцуулсанд талархал илэрхийлээд Монгол, Солонгосын аялал жуулчлалын төвийг Солонгос улсад албан ёсоор нээж ажиллуулах болон Намянжүгийн соёлын төвийг үргэлжлүүлэн ажиллуулах талаар хүсэлт тавив.
Мөн 7 дугаар сард болох Эдийн засгийн форум оролцох, 9 дүгээр сард Монголд аялал жуулчлалын олон улсын чуулга уулзалтыг хийх талаар мэдэгдэж хамтран ажиллахыг урилаа. Мөн дараа жил буюу “Kopist 2024” чуулганы үеэр Монгол орны соёл, өв уламжлалыг таниулах үндэсний урлагийн тоглолттой ирэхээ онцлов.