⏰Өнөөдөр буюу 4 сарын 05-ны өдөр16:00 цагт Зайсанд байрлах Цэнгэг усны газарт Монгол Хятадын АЖ-ын зөвлөлийн үзэсгэлэнгийн тайлангийн хуралтай. 3-р сарын 21-23 нд Бээжин, Шанхай хотуудад зохион байгуулагдсан UTE-2023 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсон Монгол тур оператор компаниудын төлөөлөл та бүхэндээ үзэсгэлэнгийн талаар болон цаашид хамтран ажиллах боломжтой БНХАУ-ын аялал жуулчлал, нислэгийн тийз захиалга, зочид буудал захиалга, даатгал зэрэг олон талын компаниудын танилцуулга, QR мэдээллийг хуваалцах болно.

✅Та үзэсгэлэнд явж оролцоогүй байсан ч энэ уулзалтаас авах Хятадын компаниудын танилцуулга, QR мэдээллээр дамжуулан холбогдож бизнесийн түнштэй болох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

📌Та бүхнийг үзэсгэлэнд оролцсон Хятадын тур операторуудтай холбогдох боломжийг олгохыг зорих болно. Wechat app суулгасан байхыг анхаарч, өргөнөөр оролцохыг урьж байна.