• Tue. Jul 16th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

PLAYTIME НААДАМД ГАДААД ДОТООДЫН 170 ГАРУЙ УРАН БҮТЭЭЛЧИД ОРОЛЦОНО

ByAdministrator

Apr 4, 2023

🎙 Плэйтайм наадам 2023 оны 7-р сарын 6,7,8-ны өдрүүдэд “Монгол Шилтгээн” –нд 21 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн хувьд АНУ, БНСУ, БНХАУ, Испани, Их Британи, Герман, ОХУ зэрэг улс орны нийт 20 гадаад болон Монголын 150 гаруй уран бүтээлчид 3 хоногийн турш 10 тайзнаа уран бүтээлээ толилуулна. Түүнчлэн Плэйтайм наадамд худалдаа үйлчилгээ, мэдээлэл технологи болон соёл урлагийн 150 гаруй байгууллагын 3,000 гаруй хүн ажиллах юм.

🎙 Олон улсын “Playtime” хөгжмийн фестиваль 2023 оны уран бүтээлчдийн жагсаалтынхаа эхний хэсгийг мэдээллэж эхлээд байгаа. Тэгвэл нэгэнт “бүүм” болоод буй мэдээлэл бол АНУ-ын алдарт “Cigarettes After Sex” хамтлаг энэ жилийн “Playtime”-д оролцохоор болсон явдал. Түүнээс гадна олон гадаадын шилдэг хамтлаг энэ удаагийн наадамд уригджээ.