Дэлхий нийтийг бүрэн хамарсан Ковид-19 цар тахлын улмаас уналтад орж, хүнд сорилт, бэрхшээлүүдийг амсаад байсан аялал жуулчлалын салбар дахин сэргэж буй энэ үед аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн сүүлийн үеийн салбарын чиг хандлагыг тодорхойлж байна. Энэ бол аялангаа бие махбодь, сэтгэцийн эрүүл мэндээ сэргээх, эмчлэх зорилготой Wellness- аялал жуулчлал юм.
Монголчууд бид эрүүл мэндийн аялал жуулчлалыг тултал нь хөгжүүлж, олон орны жуулчдыг татах боломж байна. Солонгосчууд гоо сайхны мэс заслаараа дэлхийд тэргүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид очиж байна. Харин бид Монгол Улс эрүүл мэндийн бүтээгдэхүүн, уламжлалт эмчилгээгээр дэлхийд гарч, энэ чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж манайд байна. Өнөөдөр чацаргана жимстэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компани байгаа. Дэлхийн зах зээлд гаргаад эхэлчихлээ. Хар ямааны бэлдмэл, адуу бэлдмэл гээд эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг Монголд битгий хэл олон улсад мэддэг болж эхэллээ.
Японы алдарт “RX Japan” –ны зохион байгуулж буй “Wellness аялал жуулчлалын анхдугаар үзэсгэлэн” нь 2023 оны 5-р сарын 10-12-ны өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотын Big Sight төвд болох гэж байна.
Тус үзэсгэлэнд оролцох сонирхолтой бизнес эрхлэгчдийг 2023 оны 03 сарын 16-ныг дуустал МАЖХ-ны info@travelmongolia.org хаягаар бүртгэж эхэллээ.
Энэхүү үзэсгэлэнд оролцсоноор бизнесийн шинэ хамтрагчидтай танилцах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, аяллын төлөвлөгөө хөтөлбөрүүдийг санал болгох бүрэн боломжтой юм.
Тус үзэсгэлэнд оролцогчдын хамрах хүрээ:
– Веллнесс байгууллагууд /Спа, Зочид Буудал, Ресторан, Халуун Рашаан сувилал/
– Велнесс үйл ажиллагаанууд /Байгалийн аялал, Иогийн сургалт, Бясалгалын хичээл, Эрүүл хооллолт/
– Ажлын байр
– Веллнесс аяллын агентлагууд
– Орон нутгийн удирдлага/Аялал жуулчлалын холбоод
– Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч гэх мэт байгууллагууд оролцох боломжтой.
Үзэсгэлэнгийн зочид:
-Аялал жуулчлалын агентлаг, компаниуд
-Аялал жуулчлалын медиа /Сэтгүүл, Вебсайт, Телевизийн нэвтрүүлэг/
-Аяллын инфлюнсер /Аялагч/
-Байгууллага, холбоодын хүний нөөцийн алба зэрэг хувь хүн албан байгууллагууд зочлох, үзэх боломжтой.
2018 оны байдлаар Олон улсын Веллнесс Аялал Жуулчлалын зах зээл 590 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол 2022 онд тус тоо 850 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Иймд та бүхнийг идэвхтэй оролцож бизнесийн цар хүрээгээ тэлж хамтран ажиллахыг урьж байна.
Бүртгэлийг 03 сарын 16ны өдөр хаах тул та бүхэн байгууллагын нэр, холбогдох утас, хариуцах хүний нэрийг тодорхой бичиж ирүүлнэ үү.