• Tue. Jul 16th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

“БҮРГЭДИЙН БАЯР-2023” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ByAdministrator

Feb 14, 2023

🦅 Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо ТББ, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор газартай хамтран “Бүргэдийн баяр” арга хэмжээг 2023.03.04, 05- ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.

🦅 Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстнийхээ ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, гадаад, дотоодын жуулчдыг татах, нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тус арга хэмжээний зорилго оршино. Энэ үеэр зохион байгуулагдах тэмцээн уралдаан, үзүүлбэр үйлчилгээг хүргэж байна.

🦅 Тэмцээн уралдаан

– Бүргэдтэй парад (Хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчиний шалгаруулалт)

– Бүргэдээр шырга /хиймэл өгөөш/ бариулах тэмцээн

– Бүргэдээ хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах тэмцээн

– Казак үндэсний тоглоом (көкбар-тулам булаалдах, газраас зоос шүүрэх тэмцээн)

🦅 Үзүүлбэр, үйлчилгээ

– Морьтон баатрын шоу тоглолт

– Харцага шонхор шувуудын шоу тоглолт

– Тэмээ унах

– Бүргэд шувуу болон тэмээтэй зураг даруулах

– 360 камераар зураг даруулах

– Худалдааны хэсгээр зочлох

– Галын наадам, тойром бүжиг