Чингис хаан Үндэсний музей, Нийслэлийн аялал жуучлалын газартай хамтран “Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх” эрх олгох 1 өдрийн сургалтыг зохион байгуулна.
Сургалтын зорилго: Чингис хаан Үндэсний музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас эхлээд XX зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа болон дэлхий дахинд Монголчуудын оруулсан хувь нэмрийг эдэлж хэрэглэж байсан бодит эд өлгийн зүйлс дээр тулгуурлан сурталчлан таниулах, жуулчдад шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв, ойлгомжтой мэдээллийг хүргэх, хөтөч тайлбарлагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд оршино.
Сургалтын агуулга:
– Музейд тайлбар хийх арга зүй
– Чингис хаан Үндэсний музейн эрдэмтдийн зөвлөлийн эрдэмтэд үзүүллэгийн танхимуудын ерөнхий танилцуулга, тайлбарыг хийнэ
– Чингис хаан Үндэсний музейд англи хэл дээр тайлбар хийх нь
Бүртгэлийн хугацаа: 2022.12.15 хүртэл Нийслэлийн аялал жуучлалын газарт бүртгүүлж, naranzul.t@chinggismuseum.gov.mn, ubtourism@gmail.com
цахим хаягаар илгээнэ. (овог нэр, бичиг баримтын хуулбар, 1% чээж зураг, харьяалагдах албан газар)
Хамрах хүрээ: Мэргэжлийн хөтөч тайлбарлагч нар
Хамрагдах хүний тоо: 50 хүн
Сургалтын хураамж: 140,000₮ бэлнээр төлөх
(Өглөөний цай, үдийн хоол багтсан)
Сургалтад хамрагдсан хөтөч тайлбарлагч бүрт албан ёсны сертификат олгогдох бөгөөд Чингис хаан Үндэсний музейд 2023 оныг дуустал үнэ төлбөргүй орох эрх үүснэ.
Хэзээ: 2022.12.19-нд
Цаг: 09:00
Хаана: Чингис хаан Үндэсний музейн Их танхим болон III-VIII давхрын байнгын үзүүллэгийн танхимуудад
Үргэлжлэх хугацаа: 09:00-17:10 цаг хүртэл
Мэдээлэл авах утас: 86021905-Чингис хаан Үндэсний музей Т.Наранзул, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 70148687, 96079609-Э.Мөнхзул