“АЯЛЛЫН ХӨТӨЧ- ТАЙЛБАРЛАГЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“АЯЛЛЫН ХӨТӨЧ- ТАЙЛБАРЛАГЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд тус газар аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, бүрдүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажил мэргэжлийг сурталчлах зорилгоор “Аяллын хөтөч-тайлбарлагч” бэлтгэх сургалтыг “Гайд” боловсролын төвтэй хамтран 2022 оны 10 дугаар сарын 17-н өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Сургалтаар Монголын түүх, газарзүй, өв соёл, зан заншил, зан үйлийг тайлбарлах, аяллын бүс, маршрут, аяллын хөтөч-тайлбарлагчийн техник, ур чадварыг эзэмшүүлэх, гадаад хэл дээр тайлбар хийх дадлага олгох юм.