2022 оны 9-р сарын 16-ны 11 цагт Хэвлэлийн бага хуралд Солонгос улсын бодибилдингийн тамирчин Hwang Chul Soon, Боксын олон улсын хэмжээний мастер Б.Билгүүн, Олон улсын хэмжээний мастер, монгол улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Чүү сангийн удирдах зөвлөлийн дарга Д.Мөнхчулуун, Ган спорт менежмент Компанийн захирал Г.Батзориг, Бодибилдинг фитнессийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Г.Угалзцэцэг, Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Сумьяа нар оролцох юм.
ЧҮҮ спортын фестиваль нь “Амжилтын төлөө хамтдаа” уриан дор болох бөгөөд олон нийтэд спортын ач тус, эрүүл зөв хоололтын талаар сурталчилан таниулах зорилготой монголдоо анх удаагаа 2022 оны 9-р сарын 17, 18-ны өдрүүдэд Уранган группын 15000 M2 гадаа талбайд зохион байгуулах юм.
Фестивальд “Chulsoon classic 2022” фитнессийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Орос, Солонгос, Хятад, Монгол орны нийт 200 гаруй баг тамирчид хүрэлцэн ирнэ. Мөн фестивальд UG Arena tour, 3×3 basketball, Crossfit, Cosplay Contest, Artist performance, Food festival, Luxury car show, олон төрлийн бүжгийн үзүүлбэрүүд, нээлттэй микрофон, олон хамтлаг дуучдын доргиосон тоглолтууд болох юм.