Тус үзэсгэлэн нь Монголын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн бөгөөд нийслэл хот, 21 аймаг, олон улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, төлөөллүүд хүрэлцэн ирж бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийхээс гадна гадаад дотоодын аялал жуулчлалын салбарын судлаачдын төрөл бүрийн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг олгодог.
ITM-2022 үзэсгэлэн 10-р сарын 28-30-ны өдрүүдэд “Мишээл экспо”-д зохион байгуулагдана.
https://www.facebook.com/MongolianTourismAssociation