• Tue. Jul 16th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

ByAdministrator

Sep 7, 2022

Ерөнхий зохион байгуулагч: Мессе Берлин

Үзэсгэлэнгийн хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 2-6

Хаана: Берлин хот, Герман улс

📍60 дахь удаагийн Bazaar Berlin олон улсын хэмжээний өргөн хэрэглээний барааны үзэсгэлэнд сонирхсон ААН, байгууллагуудыг МҮХАҮТ-аас бүртгэж байна. Талбай маш цөөхөн тоотой байгаа тул 10 ААН-ийг бүртгэхийг анхаарна уу.

📣Bazaar Berlin нь гар урлал, бэлэг, гэр ахуй зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүний олон улсын Германы хамгийн том худалдааны үзэсгэлэн юм. Жил бүрийн 11 дүгээр сард дэлхийн 60 гаруй орны 500 орчим үйлдвэрлэгч, жижиглэн худалдаачид өөрсдийн өвөрмөц бүтээгдэхүүн, бараа бүтээгдэхүүнээ энд танилцуулж, борлуулдаг билээ.

https://www.mongolchamber.mn/event/3039

Бүртгэлийн хугацаа: Талбай дүүрсэн тохиолдолд бүртгэлийг зогсооно

Хариуцсан ажилтан: МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар

Утас: 77277070-4, 99036193

Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn