Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл – 2022“ Олон улсын үзэсгэлэнг бодитоор зохион байгуулах нь эдийн засгаа сэргээх бизнесийн үйл ажиллагааг дэмжих бодит ажлын нэг хэлбэр юм.  Уг олон улсын үзэсгэлэнг 47 дахь жилдээ 2022 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань зэрэг улсаас 70 гаруй гадаадын аж ахуй нэгжүүд оролцоно.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний  үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулахад оршино.

Үзэсгэлэн худалдаанд доорх нэр төрлөөр оролцоно:  

  • Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
  • Уул уурхайн ханган нийлүүлэлт 
  • Мэдээллийн технологи 
  • Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн 
  • Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ 
  • Хөнгөн үйлдвэрийн салбар 
  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
  • Шинэ техник, технологи, инноваци 

Үзэсгэлэнд оролцогчид дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой: 

  • Үзэгчдэд зориулсан төрөл бүрийн эвент зохион байгуулах 
  • Хямдралтай, сугалаатай, бэлэгтэй худалдаа зохион байгуулах 
  • Амталгаат худалдаа явуулах 
  • Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах

Энэ удаагийн үзэсгэлэнг www.trademongolia.mn веб сайтаар дамжуулан олон нийтэд хүргэх ба цахимаар давхар зохион байгуулж байгаагаараа илүү онцлог, давуу талтай юм.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2022 оны 9 дүгээр сарын 16-ыг дуустал бүртгэнэ.

Холбоо барих:

Утас: 976-77277070/4/, 99036193, 90006950  
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn