Япон Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан Япон , Монгол хоёр орны ардын урлаг, өв соёлыг харилцан таниулан сурталчлах, хоёр улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор “Сүүн зам” япон монгол бүжгийн наадам зохион байгуулна. Тус төслийн хүрээнд Японы орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори”, “Ёсакой” бүжгийн урлагаас танилцуулан, монголын үндэсний болон орчин үеийн бүжгийн наадам, бүжгийн тоглолтыг хамтран зохион байгуулах, цаашид хоёр улсын соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, дэлгэрүүлэх зорилготой.
Cүүн зам- бүжгийн наадмыг Улаанбаатар хотноо 8 сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.