“UB FOOD FESTIVAL 2022” хоолны өдөрлөг болно

“UB Food Festival” арга хэмжээ 2022 оны 08 дугаар сарын 20-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, олон улсын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.

Та бүхнийг хүрэлцэн ирж амтат хоол амтлан, мастер тогоочдын шилдэг хоолны үзүүлбэр, амьд хөгжмийн хамтлагийн тоглолт үзэж сонирхохыг урьж байна.

“UB Food Festival 2022” арга хэмжээнд Cosplay & Comic шилдэг cosplay шалгаруулах тэмцээнд хүрэлцэн ирэхийг урьж байна