Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн, Зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах Хорека-2022 олон улсын тэмцээн зохион байгуулах тухай” А/20 дугаар захирамжийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын үзэсгэлэнгийн танхимд Хоспиталити-2022 арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтэд Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө оролцов. Энэ удаа 4 үндсэн чиглэлээр нэг цогц арга хэмжээ болгон зохион байгуулсан нь өмнөх жилүүдийнхээс онцлог байлаа. Үүнд:
1. Аялал жуулчлалын салбарын Зочлох үйлчилгээнд инновацийг нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, түншлэлийг бий болгох, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих, зорилгоор “Зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн” зохион байгууллаа.
Үзэсгэлэнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Төв аймгийн Аялал жуулчлалын газар, тус аймгийн Аялал жуулчлалын холбоо, зочлох үйлчилгээний чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг Санхүү, эдийн засгийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Холидэй инн, Рамада, Рэдрок, Ибис, Тайж, Миллениум, Гранд хилл, Аврора, Тэмүүжин, Альфа, Өвөрхангай аймгийн Богд, Баян-Өлгий аймгийн Памакула, Хэнтий аймгийн Хан бүргэдэй зочид буудлууд, зочид буудлын хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлдэг Гүрмэ, The queens home, Eco lab Mongolia, Тулга төхөөрөмж ХХК, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг We international ХХК, Алтан тариа, Бат байгаль, Апу, Хан бүргэдэй гэх мэт нийт 45 байгууллага бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчилж оролцлоо.
2. Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, туршлага солилцох, ажил мэргэжлийг сурталчлах зорилгоор Зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулж, Бишрэлт, Сан, Холидэй инн, Ибис, Аврора, Рамада, Миллениум зочид буудал, Рэдрок ресорт, Номадс Хоспиталити ХХК, Ханбүргэд зочид буудал /Хэнтий аймаг/, Онцгой жаргалант амралт, сувилал зэрэг байгууллагын 50 гаруй ажилтан Зочин хүлээн авагч, Өрөө үйлчилгээ, Зөөгч, Бартендерын ажил мэргэжлээр өрсөлдөж аврагуудаа тодрууллаа.
1-р байрт
“Зочин хүлээн авагч” Г.Бат-Учрал /Рэдрок ресорт/
“Өрөө үйлчилгээ” О.Лхагвасүрэн /Холидэй инн зочид буудал/
“Зөөгч” Т.Хишигжаргал /Холидэй инн зочид буудал/
“Бартендер” Б.Ганбаяр /Ворлд стрийт ХХК/ нар шалгарч “Хүндэт өргөмжлөл” 1.000.000 төгрөгөөр
Дэд байрт
“Зочин хүлээн авагч” Д.Түвшинжаргал /Бишрэлт зочид буудал/
“Өрөө үйлчилгээ” Г.Содгэрэл /Рэдрок ресорт/
“Зөөгч” Т.Тэмүүлэн /Аврора зочид буудал/
“Бартендер” Г.Нямсамбуу /Вэспир ресторан/ нар шалгарч Өргөмжлөл, 250.000 төгрөгөөр тус тус шагнууллаа.
3. “Зочлох үйлчилгээний салбарын цахим шилжилт, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж модератороор Монголын Зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат, панелистаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Х.Содномдэмбэрэл, iTrip ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал, Түмэн ресурс технологи ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Лхагвасүрэн, Кемпински зочид буудлын борлуулалтын албаны дарга Ц.Тамир нар оролцов.
Хэлэлцүүлэгт зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.
4. Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлөөр хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг зуучлах зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг зохион байгуулж зочлох үйлчилгээний чиглэлийн 20 гаруй байгууллагын 250 гаруй ажлын байрыг санал болгон оролцлоо.
Арга хэмжээний үеэр:
- Мэргэжлийн тогоочийн үзүүлбэр
- Бартендерийн үзүүлбэр /BARMONEY/
- Урлагийн тоглолт
- Үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг танилцуулж ажиллалаа.
Энэ удаагийн арга хэмжээ Ковидын дараах шинэ хэвийн байдалд эргэн орох, Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж, аялал жуулчлалын салбарын үндсэн томоохон чухал хэсэг болох Зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, сурталчлах, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, ажил мэргэжлийг сурталчлахад чухал ач холбогдолтой, мөн энэ удаагийн Зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн ажлын байранд дахь сургалт хэлбэрээр зохион байгуулагдаж, тэмцээний шүүгч газар дээр нь заавар зөвлөгөө өгч зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.
Арга хэмжээг 5000 гаруй иргэн үзэж, сонирхсон ба 10 гаруй телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллалаа.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР