Нийслэлийн Аялал, жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран санаачилсан “Сая жуулчин-Сая мод” аяны хүрээнд “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-гийн 4 га талбайд “ЖУУЛЧИН ТӨГӨЛ – Тэрэлж”-ийг байгуулах гэж байна. Зураг төслийн дагуу “ЖУУЛЧИН ТӨГӨЛ – Тэрэлж”-д 15 төрлийн 1200 орчим мод бут, хамгаалалтын зурвасын 11000ш хайлаас мод тарих бөгөөд “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн” нь цаашид энэхүү төглийн хамгаалалт, арчилгааг хариуцан ажиллана.
“САЯ ЖУУЛЧИН – САЯ МОД” аяны гол зорилго нь Монгол Улсад ирэх жуулчин бүр 1 мод тарих бөгөөд улмаар Монгол Улс 1 сая жуулчин хүлээж авах үед бид 1 сая мод тарьж ургуулсан байх явдал юм. 2022 оны 5 сарын 21-ны өдөр “ЖУУЛЧИН ТӨГӨЛ – Тэрэлж”-д аялал жуулчлалын байгууллагууд анхны модыг нь тарьж их зорилгын анхны шаваа тавих гэж байна.