Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран Дотоодын аялагч, монгол улсад амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулан аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг цэгээс шууд хүргэх, хариуцлагатай, зөв, төлөвлөгөөтэй аялал жуулчлалыг хэвшүүлэх, аяллын боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Улаанбаатар травэл экспо-2022” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг 2022 оны 05 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд 8 дахь жилдээ Мишээл экспо ОУҮХТ-т зохион байгуулах гэж байна.

ТӨРСӨН НУТГААРАА АЯЛЦГААЯ

Үзэсгэлэнд оролцох байгууллагуудыг бүртгэж байна.

Холбоо барих дугаар: 70009747, 99984548, 86099501