“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – БИЗНЕС ХЭЛЦЭЛ” 2022 ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“Монголын Аялал Жуулчлалын Холбоо” ТББ-аас санаачлан “Зочлох үйлчилгээний салбарын сургалт хөгжлийн төв”, “Монголын гастроном аялал жуулчлалын холбоо” ТББ-тай хамтран аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг жуулчны үйлчилгээний байгууллагууд, тур операторуудын туршлага солилцох “Аялал жуулчлал – Бизнес хэлцэл” – 2022  B2B арга хэмжээг 4-р сарын 13, 14-ний өдрүүдэд “Баянгол зочид” буудалд зохион байгуулж байна. Арга хэмжээнд жуулчны үйлчилгээний 80 гаруй байгууллага, Зочноор 200 орчим тур оператор компанийн төлөөллүүд оролцож байна.

Тус арга хэмжээний зорилго нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг жуулчны үйлчилгээний байгууллага, тур операторуудад нэг дор гэрээ хийж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд оршино.

Энэхүү арга хэмжээ нь аялал жуулчлалын улирал эхэлж буй энэ үед зочид буудал, жуулчны бааз, тур оператор, ресторан, тээвэр, үзвэр үйлчилгээний байгууллагууд туршлага солилцохын сацуу 2022 онд хамтран ажиллах гэрээгээ нэг дор  хийж, цаг заваа хэмнэх боломжийг олгож байгаагаараа онцлог, давуу талтай юм.