“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛДАА БЭЛДЭЕ” УРИАЛГАД НЭГДЭЭРЭЙ

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ы үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв болон Монголын аялал жуулчлалын холбоо хамтран дөрөвдүгээр сарыг бүтээлч аяны сар болгон өрнүүлэхээр уриалга дэвшүүлсэн.  Аялал жуулчлалын хөгжлийн төв бүтээлч сарын аян хүрээнд “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛДАА БЭЛДЭЕ” уриалга гаргажээ. Үүнд:

Аялагч, жуулчдыг хүлээн авахын тулд бид юу хийх ёстой вэ?

✅Хөшөө дурсгалынхаа өнгийг сэргээн засварлах

✅Угтах үүд хаалгаа угааж өнгөлөх

✅Туг далбаагаа шинэчлэн солих

✅Нийтийн бие засах газруудыг стандартын дагуу шинэчлэх

✅Ариутгал, халдваргүйтгэл хийх

✅Гудамж талбайгаа цэвэрлэх

✅Хур хог хаягдлаа арилгах.

Энэхүү уриалгад нэгдэж, аялал жуулчлалаа сэргээхэд хүн бүр чармайн ажиллацгаая!