“ГАР УРЛАЛЫН СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэргэдэх Жуулчны мэдээлэл сурталчилгааны төвд “Монгол оллэ” явган аяллын зам дагуу оршин суудаг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилготой “Гар урлалын сургалт”-ыг зохион байгуулж байна. Сургалтанд Баянзүрх, Налайх дүүрэг, Хонхор тосгон, Ногоон нуур, Гүнжийн нүдэн нуур орчимд амьдардаг иргэдийг хамруулж байгаа бөгөөд сургалт 14 хоног үргэлжилнэ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь “Монгол Оллэ” нийгэмлэгтэй хамтран Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Өгөөмөрийн ам, Чингис уул, Богдхан уул Хонхор тосгонд явган аяллын замыг тохижуулсан юм.