АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА

            Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг өнөөдөр буюу 2022 оны 4-р сарын 4-ний өдөр Скай ресортын “Хүн” театрт зохион байгуулж байна. Чуулганд 21 аймгийн Аялал жуулчлалын холбогдох мэргэжилтнүүд, Аялал жуулчдын холбоодын төлөөлөл оролцож, “Шинэ сэргэлтийн бодлого”- ын хүрээнд авч хэрэгжүүлэх Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх,  эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, Аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын талаар санал солилцоно.  

Чуулганы үр дүнд “Аялал жуулчлалын шинэ сэргэлтийг бодлого”-д орон нутгийн холбоод, мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх болон Төрийн байгууллага, мэргэжлийн холбоодын ажиллах тогтолцоог бүрдүүлэх боломж бүрдэх юм. Үндэсний чуулган үдээс хойш “Новотел” зочид буудлын хурлын танхимд “Орон нутгийн аялал жуулчлалын хөгжлийн асуудал” сургалт уулзалтаар үргэлжилнэ.