НИТХ-ын дэргэдэх Хүний хөгжлийн хороо нь боловсрол, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ, тусгай хэрэгцээт иргэдийн асуудал, биеийн тамир, спорт, хөдөлмөр эрхлэлт, хамгаалал, хүнсний аюулгүй байдал, Нийслэлийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудлыг эрхэлдэг юм.
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр, гишүүн Н.Баярчимэг, Т.Отгонболд, Г.Гангамөрөн, Л.Ариунтуяа нар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын үйл ажиллагааны тайлан, хийх ажлын төлөвлөгөө, салбарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, санал солилцсон юм.
Уулзалтын үр дүнд Хүний хөгжлийн хорооны гишүүд Дотоодын жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллах, харьяа байгууллагуудын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, статистик тоон мэдээлэл дээр түлхүү ажиллах, Тэрэлж орчмын бүс нутгийн төвлөрлийг сааруулах, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд чиглэсэн хотын аялал зохион байгуулж хотын түүх соёлын газартай танилцуулах, Виртуал аяллыг хөгжүүлэхтэй холбоотой саналуудыг гаргалаа.