Япон Улсын хилээр нэвтрэхтэй холбогдуулан Хилийн хорио цээрийн зарим бүртгэлийг урьдчилан бүртгүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ. 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш Ханэда, Чүбү, Кансай, Фүкүока олон улсын нисэх буудлуудад хэрэгжиж эхэлсэн Хилийн хорио цээрийн зарим бүртгэлийг урьдчилан бүртгүүлэх Fast Track туршилтын арга хэмжээ (Хилээр нэвтрэх үеийн зарим бүрдүүлэлтийг урьдчилан бүртгүүлэх)-ний талаар 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дээрхи 4 нисэх буудлаас гадна Нарита нисэх буудалд мөн адил хэрэгжиж эхлэх болсон.
Тодруулбал, Япон Улсад нэвтрэх иргэд MySOS аппликэшнээр асуулгын хуудас, амлалт бичиг, вакцины гэрчилгээ, Ковид-19 шинжилгээний бичгийг урьдчилан бүртгүүлснээр хилээр нэвтрэх үеийн хорио цээрийн зарим бүрдүүлэлтийг хялбарчлах боломжтой болох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны https://www.hco.mhlw.go.jp/fasttrack/ цахим хуудаснаас харна уу.