Аялал жуулчлалын салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгоно

Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын Аялал жуучлалын холбоотой хамтран “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж, тогтоол, дүрэм журам стандартыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох цуврал хэлэлцүүлэг”-ийг 2022 оны 3 дугаар сар 4- 25-ны хооронд зохион байгуулна

Хэлэлцүүлгийн хүрээнд

–      Тур оператор, тур агентын үйл ажиллагаа эрхлэгчид

–      Аялал жуулчлалын байршуулах чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид

–      Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгчид

–      Аялал жуулчлалын боловсрол, судалгаа шинжилгээний байгууллагууд, хөтөч тайлбарлагч нар

–      Аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд

–      Төрийн захиргааны байгууллага болон харьяа байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагууд

–      Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид гэсэн чиглэлээр хуваагдан хуралдаж хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийн дагуу хууль тогтоомжийн төслийн санал боловсруулах юм.