ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ МАРКЕТИНГИЙН СУРТАЛЧИЛГААГ ИДЭВХЖҮҮЛНЭ

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг нар Монголын Аялал жуулчлалын холбооны төлөөллүүдтэй уулзалт хийж 2022 онд гадаад зах зээл дээр маркетинг сурталчилгааны ажлыг хамтран хийх, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтад Монголын Аялал жуулчлалын холбооны дэд Ерөнхийлөгч С.Амгаланбат, Гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Наранцэцэг нар оролцлоо. Монголын Аялал жуулчлалын холбооноос 2022 онд гадаадын 6 зах зээлд маркетинг сурталчилгааны 7 төрлийн ажлыг хийхээр төлөвлөж байгааг танилцууллаа.

Монголын аялал, жуулчлалын холбоо