Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Улсын хэмжээнд өрнөж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Нэг жуулчин, нэг мод”, Монголын Аялал жуулчлалын холбооноос “Сая жуулчин, сая мод” төгөл бий болгохоор төлөвлөсөн. Тэгвэл өнөөдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын Аялал жуулчлалын холбоотой хамтран энэхүү ажлыг нэгтгэн, хамтарч хэрэгжүүлэхээр тохиролцож, санал солилцлоо. Тус ажлын хүрээнд Монгол Улсад ирсэн жуулчид “Жуулчны төгөл”- д мод тарих орчин нөхцөл бүрдэх юм.