Нийслэлийн Аялал газрын дарга Д.Батсүх, хэлтсийн дарга В.Батчимэг нар “Vadda creative studio”-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. “VADDA creative studio” нь Брэндинг болон дизайны цогц үйлчилгээ, медиа, технологийн шийдлээр дамжуулан залууст амьдралын зөв хэв маяг, хандлага, дадал зуршлыг түгээхээр зорьж ажиллаж буй байгууллага юм.
Уулзалтаар Улаанбаатар хотын брэндийг бүтээх, түүнээсээ улбаалан аялал жуулчлалын чиглэлийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн бий болгох талаар санал солилцож, дэлхийн улсуудын туршлага, хандлагын талаар ярилцлаа.