• Wed. Jul 17th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИЙГ БАТАЛЛАА

ByAdministrator

Feb 21, 2022

Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл” 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/, Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/, “Worldwide airport coordinators group” /WWACG/-ээс хамтран гаргасан NS22 зөвлөмж, Улсын онцгой комиссын 2022 оны 01 дүгээр тогтоолын дагуу 2022 оны зуны буюу 03 дугаар сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх олон улсын нислэгийн цагийн хуваарийг баталлаа.