Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Горхи-Тэрэлжийн жуулчны баазуудын холбооны Гүйцэтгэх захирал Д.Батнасан, Нью-Жуулчин турс ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй нар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнхтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар “НЭГ ЖУУЛЧИН-НЭГ МОД” жуулчны төглийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт бий болгох, Жуулчны мэдээллийн төвийг нэмэгдүүлэх, хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж, цаашид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны үйлчилгээний байгууллагуудад жишиг сургалт хийх чиглэлээр хамтран ажиллахаар болов.