Өнөөдөр Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Нийслэл хүрээ 110” архивын баримт, эд өлөг, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнд Их хүрээг Нийслэл хүрээ болгож тунхагласан түүхэн баримт бичиг, Богд хааны мутрын тэмдэг, Нийслэл Хүрээний албаны газруудын тэмдэг, Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын тамганы дардас, Хангарди шүтээн, нийслэл хотын анхны иргэдийн тухай баримтууд, түүхэн гэрэл зураг, шороон зураг зэрэг үзмэр дэлгэгджээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.citycouncil.mn/news-details/1150