БНХАУ-ын Манжуур хотын Аялал жуулчлалын товчооны дарга тэргүүтэй ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 14 компаний захирлуудаас бүрдсэн төлөөлөгчид нийслэлийн Аялал жуулчлалын газрын урилгаар Улаанбаатар хотод 6-р сарын 16-20-ны өдрүүдэд хүрэлцэн ирнэ. Шууд нислэг бүхий хоёр хот, бүс нутгийн жуулчны урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах зорилготой бизнес уулзалтыг 6-р сарын 18-ны Лхагва гарагийн 10.00 цагт зохион байгуулах тул хамтарч ажиллах сонирхолтой аялал жуулчлалын байгууллагууд 70148687, 88007878 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авч бүртгүүлнэ үү.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР