2019 ОНЫ ЭХНИЙ 9 САРЫН ЖУУЛЧДЫН МЭДЭЭГ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛСАН МЭДЭЭ

- 2019 оны эхний 9 сарын байдлаар нийт зорчигчдын тоо 39.885-аар буюу 8.2 хувиар өссөн ба жуулчдын тоо 42447-аар буюу 9.8 хувиар өссөн байна. Салбарын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.970.145  доллар буюу 9.0 хувиар өссөн байна.

- Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдыг албан, хувийн, жуулчин, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн 8 төрөлд хуваан ангилдаг.

- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан жуулчдын статистик тоон мэдээллийг тооцох аргачлалын дагуу жуулчдын тоон статистик мэдээллийг гаргахдаа албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх болон бусад зорилгоор гэсэн 5 ангиллаар Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийг жуулчдын тоонд оруулж үздэг.

2019 ОНЫ ЭХНИЙ 9 САРЫН ЖУУЛЧДЫН МЭДЭЭГ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛСАН МЭДЭЭ Reviewed by on . Rating: 0
scroll to top