“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг энэ сарын 4,5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна.

Наадмын үеэр буюу 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтайгаар “5-н шар /хойд/” автобусны зогсоолын зүүн талын зогсоолоос иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлнэ.

Тус чиглэлд бэлэн мөнгөөр үйлчлэх ба үнэ тарифын хувьд Том хүн–1000 төгрөг, Хүүхэд–200 төгрөг байна.

teever

Эх сурвалж: Нийслэлийн Тээврийн газар