Зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийн сурталчлах зорилготой Зочлох үйлчилгээний мэргэжлийн улсын аварга шалгаруулах тэмцээн, HORECA  хангамжийн үзэсгэлэн МҮХАҮТ-д зохион байгуулагдаж байна.

 

Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат нар оролцож Улаанбаатар чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтын үзэж сонирхууллаа.

Зочлох үйлчилгээний мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд эхний өдөр

  • Өрөөний үйлчлэгчийн тэмцээн
  • Угаалгын ажилтны тэмцээн
  • Зочин хүлээн авагчийн тэмцээнүүд болж өнгөрлөө.

Мөн зочид буудал зоогийн газрын үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан хүнс ахуй хангамжийн үзэсгэлэн худалдаа энэ үеэр хамт явагдсан бөгөөд Монголын зочлох үйлчилгээний холбооны зөвлөх, ахлах тогоочийн заавраар нэвтрүүлгийн ялагч Мөнгөндолгионы гарын хоолыг амтлан, ширээ засалт, ор хураалт зэргээр нээлттэй сургалт зохион байгуулагдаж, бартендерийн найруулсан амтлаг коктейль, дарсны төрөл онцлог, дарсаар үйлчлэх техник, кофений хэрэглээний талаар өргөн мэдлэгтэй болох боломжуудыг олгож байна.

Арга хэмжээ нь 31-ний мөн үргэлжлэн явагдана.