• Tue. Jul 16th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

“HORECA EXPO- 2018” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО.

ByAdministrator

Mar 28, 2018

hoerca copy

Нийслэл Улаанбаатар хотод аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газраас жуулчдын үзэх бүтээгдэхүүнийг бий гадаад дотоодод сурталчлах ажлыг хийж хэрэгжүүлснээр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна.

Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдыг сэтгэл ханамжийг өндөр байлгахад зочлох үйлчилгээний салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэр дундаа хүнээр дамжин хүнд хүрдэг салбарын онцлогоос хамааран үйлчилгээний ажилчдыг ур чадвар ихээхэн чухал үүрэгтэй байдаг. Эдгээр үйлчилгээний ажилчдыг чадавхжуулах зорилгоор Улаанбаатар хотын зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 дахь жилдээ, “Horeca” зочид буудал зоогийн газрын үзэсгэлэнг 10  дахь жилдээ 2018 оны 03 сарын 30,31-ний өдрүүдэд МҮХАҮТ-д зохион байгуулагдах гэж байна.

Нийслэл хотын зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийг сурталчлахад энэхүү тэмцээний зорилго оршино.

Тэмцээн нь дараах төрлүүдээр явагдана. Үүнд:

-Зочин хүлээн авагч

-Өрөөний үйлчлэгч

-Тогооч

-Зөөгч

-Угаалгын ажилтны аварга шалгаруулах тэмцээн явагдана

Тэмцээний үеэр Мастер тогооч нарын “Хоол урлаг” бүтээлийн үзэсгэлэн, шилдэг ширээ засалтын үзүүлбэр, бартендер үзүүлбэрүүд зохион байгуулагдана.

Энэхүү үзэсгэлэнд дараах чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид оролцох боломжтой.

  • Ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчид
  • Мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэгчид
  • Хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчид
  • Ундаа усны бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчид
  • Архи, дарс, ликёр нийлүүлэгчид
  • Тоног төхөөрөмж нийлүүлэгчид
  • Зочид буудал
  • Ресторан
  • Дүрэмт хувцас үйлдвэрлэгчид
  • Шилэн эдлэл нийлүүлэгчид
  • Хөдөлмөр хамгаалал үйл ажиллагаа эрхлэгчид
  • Цэцэрлэгжүүлэлт ажил гүйцэтгэгчид
  • Цагаан хэрэглэл үйлдвэрлэгч, нийлүүлэгч
  • Программ хангамжийн үйлчилгээ
  • Хими цэвэрлэгээний үйлчилгээ
  • Кофе, цай, үйлдвэрлэгч, нийлүүлэгч
  • Реклам бүтээгчид
  • Такси үйлчилгээ
  • Бейкери үйлдвэрлэгч

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР